Баасан, 2024-04-19, 8:28 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 25 » 13 дахь болзоо (4)
5:33 AM
13 дахь болзоо (4)
  • - Яаж?
  • - Чамд тийм сонин байна уу?
  • - Үнэхээр сонин байна. Миний танихгүй хүн намайг таньдаг гэхээр бүр сонин гэхэд дэндүү сонин байна. Тэр дундаа миний дурлаад байгаа хүн миний тухай ихийг мэддэг гэхээр бүр хачирхаад ч барахгүй байна. Сүүлийн үед би бараг чамайг зүүдлэх шахам боддог болсон.

Сүүлийн хоёр өгүүлбэр арайтай л амнаас уначихсангүй, амжиж тогтоож авлаа.

  • - Тэгвэл би хэлэхгүй ээ.
  • - Яагаад гэж би урам хугаран гайхах зэрэгцэн асуулаа.
  • - Чамд хэдий сонин байх тусам би төдий чинээ нууцлана.
  • - Өө. Ямар муухай юм бэ. Хэлчих л дээ.
  • - Би шалах тусам дуугаа хураадаг хүн гэдгээ хэлээгүй байхаа?

Би бууж өглөө, гэхдээ сонирхол минь улам ч нэмэгдэж, энэ хэвээрээ түүнийн дандаа ийм сонин байгаасай гэж ч хүсэх мэт. Бид хоёр хаалгаа барьсан боловч цонхоор нь үзмэрүүд нь гэрэлд амьд юм шиг харагдах дэлгүүрүүдийн хажуугаар алхана. Урин цаг аль эрт одож, өвөл ойртохын дохио болох жавар эмгэн хацрыг минь хайрч, яриандаа, бас сэтгэлийн хөөрөлдөө анзаарч амжаагүй болохоос бээлийгүй гар минь хүртэл улайж, санаа зовмоор авч нус минь гоожиж байх аж. Байн байн шор шор татах гэж би сандрана.  Анхны болзоо учралын үед бүгд л төгс сайхан харагдах гэж эрмэлзэн, ямар нэг бүтэлгүй  онцгүй сэтгэгдлээр бүхнийг нураахаас эмээдэг. Би ч түүний хажууд өөрийн эрхгүй биеэ барин аль чадахаараа цэх алхах гэж, бас инээхдээ тэнэг хүн шиг ярзайхгүй юмсан гэж, илүү дутуу үг унагахгүй гэж хэрэндээ л хичээгээд байлаа.

  • - Хоёулаа яаж яагаад гэдэг тухай одоо ярихаа больё. Би бага байхдаа, бүр сургуульд ч ороогүй байхдаа аав ээжтэйгээ Орос явж байсан юм. Тэгээд тэнд очоод хэсэгхэн байхдаа нэг орос охинд дурлачихаад, тэгсэн хэл нэвтрэлцдэггүй ээ. Хэрэндээ л санаагаа ойлгуулчих санаатай, "Би чамд хайртай" гэдэг үг сураад очлоо. Тэгсэн нөгөө үгээ арай хийж хэлээтэхсэн өнөөх маань уйлаад л гүйгээд явчихдаг юм байна. Тэгээд би гэртээ ирээд ээждээ хэлсэн чинь ээж бөөн инээд. "Я убью тебя" гэчихээд өөрийгөө сэтгэлээ нээсэн гэж бодоод явсан юм даа.

Гаднаас нь харахад нэг л их зантай юм шиг байсан залууг ингээд хүүхэд насны явдлаа уудалж байгаад, бас намайг таньж, тоож, сонирхож байгаад баярласан, угийн инээд муутай зангаараа инээд алдсан. Гэтэл намайг инээхийг хараад л байна тэр. Надад ч тэр үед цаг хугацаа зогссон юм шиг санагдаж, цэвэрхэн, царайлаг түүнийг ангайтал ширтэж байлаа. Арай ингэж байгаад намайг үнсэх юм шиг байгаа...1,2,3....Би нүдээ аних үгүйгээ мэдэхгүй байтал тэр нусны алчуур гаргаж өгөх юм.

Гэтэл түрүүн инээхэд миний нус суга үсэрснийг сэтгэл хөөрч, хажуугаар нь бээрсэн би анзаараагүй юм байж л дээ. Ичсэндээ царайг нь харж чадахгүй тонгойж байхдаа бага зэрэг даарсандаа улайсан байсан хацар минь одоо машин андуурч зогсохоор болсныг мэдэж байлаа. Тэр намайг шоолж инээсэнгүй, гэхдээ инээмсэглэнэ. Бурхан яагаад зарим хүнд гоо үзэсгэлэнг ингэж харамгүй заяадаг юм болоо гэж бодохгүй байхын аргагүй, харцаа салгачихаж боломгүй тэр залуу өхөөрдөх мэт инээмсэглэнэ. Харин миний зүрх тайван биш боловч баяртай цохилж байлаа.

  • - Баахан алхчихлаа. Даарч байна уу?
  • - Үгүй ээ, зүгээр.
  • - Чи худлаа ярьж чаддаггүй юм байна гэснээ хамрын минь үзүүрт хуруугаа хүргэлээ.
  • - Ингэтлээ даарчихаад гэснээ хэзээний дотно хүн шиг хамрын минь үзүүрийг зөөлхөн чимхэхэд надад огтхон ч эвгүй санагдсангүй.
  • - Мандхай, бид хоёр танай гэрээс эсрэг зүгт алхсаар байгаад бараг манай гадаа ирчихсэн байдаг. Гэтэл танайх эндээс хол шүү дээ гээд тэр надруу хариу нэхэх мэт ширтэх юм.
  • - Тийм л дээ. Тэгвэл чи ингээд орчих. Би такси бариад л харьчихъя.
  • - Эмэгтэй хүнээр хүргүүлчихээд хүргэж өгөлгүй ганцааранг нь харанхуй шөнө хэн ч байж мэдэх хүний машинд суулгаад явуулна гэж юу байхав. Ингэж хэлэнгүүтээ тэр намайг хөтлөөд, өмнө нь хэдэн зуун удаа ингэж байсан юм шиг, огт хүнийрхүү биш, дотнохон, дулаахан гартаа даарчихсан гарыг минь чанга атгаад өөртөө итгэлтэй замруу алхлаа.

Тэгэхэд хачирхалтай нь би даарахаа больчихлоо. Гэнэтхэн цаг хугацаа эргэн, улирал солигдоод намар биш, хавар, бүр зун болчихсон юм шиг. Тэгээд зам дээр такси барих гээд зогсож байхдаа энэ замаар нэг ч машин бүү яваасай, такси хэзээ ч битгий ирээсэй. Эсвэл цаг хугацаа ингээд зогсчихоосой гэж тэсгэлгүй ихээр хүсч байлаа. Ашгүй бурхан миний залбирлыг сонссон юм шиг хориод минут хүлээхэд нэг ч такси зогссонгүй. Нисэх мэт өнгөрсөн энэ хугацаанд тэр миний гарыг тавьсангүй, тавьчих вий гэж дотроо айж байсныг минь мэдсэн юм шиг.

  • - Ингээд бүтэхгүй нь. Утсаар дуудаж үзэхээс. Тэр утсаа гаргалаа.
  • - Өө цэнэг дуусчихаж. Чиний утас цэнэгтэй бол симээ хийгээд ярьчихъя.
  • - Байхгүй, унтарчихсан гэж би бушуухан хэллээ. Яагаад ингэж худлаа хэлэх болсноо ойлгосонгүй, үнэндээ миний утас дүүрэн цэнэгтэй байсан шүү дээ. Яг энэ мөчид хэн нэгэн залгаж худал хэлснийг минь илрүүлэх вий гэхээс яс хавталзана.
Тэр надруу эргэлзэх мэт асуунгуй хараад "Эсвэл чи манайд байж байгаад өглөө болохоор явсан ч болно" гэж болгоомжтой асуухад миний толгой эргэх шиг боллоо. Хариулт өгөх ёстой асар богинохон хугацаанд, дотор минь "тийм, үгүй" гэж хэлэхийн хооронд, "Анхны болзоогоороо л гэрт нь яваад орох гэж үү? Эрэгтэй эмэгтэй хоёулхан гүн шөнө, тэгээд би түүнд ингэтлээ татагдаж байхад...Дараа нь засаж болохгүй алхам хийчихвэл яана? Тэгээд ч тэр чинь муу нэртэй хүн. Энэ шөнийн дараа чиний хүсэл мөрөөдөл үнс шиг салхинд оргүй хийсч, арай гэж олсон догдлол мөрөөдөл чинь үгүй болно" гэж нэг талаас угзрахад, "Алийн болгон үгүй, болохгүй гэсэн үгэнд дөрлүүлж өдөр хоногийг утга учиргүй өнгөрөөх юм бэ? Одоо чи гүйгээд харилаа гэхэд хүйтэн хөнжил, хоосон өрөөнөөс өөр чамайг хэн хүлээж байгаа гэж яарна вэ? Үгүй гэж цахлан зугтах чинь чиний түүнд үл итгэж байгааг л харуулна. Ганц ч удаа гэсэн өөрийгөө боомилох хүлээснээс мултар" гэж шивнэнэ.

Тэгж тэгж тээнэгэлзэн, тэр шөнийн хүйтэн жаварт жиндэн байж, удаан гэгч зөв бурууг дэнсэлсний эцэст тэгэн байж гаргасан шийдвэрийнхээ яг эсрэгээр нь түүний араас дагаад гэр лүү нь явж байгаадаа итгэсэнгүй. "Тэнэг, тэнэг" гэж өөрийгөө дотроо зүхэн, анх удаа сургуулийн босго алхах гэж байгаа нэгдүгээр ангийн сурагч шиг догдлон, нэг бол буцаад зугтаачихмаар.

Намайг гэртээ урин орууллаа. Цэлгэр уужим, тавилга цөөнтэй, цэвэрхэн сайхан айл байна. Би гэрэвшингүй гутлаа тайлахад тэр цувыг минь аваад өлгөв. "Ийм орой ч хундага дарс шимээд суухад гэмгүй шүү" гээд гарт минь хундагатай дарс бариулан, өөрөө их л ойрхон хажууд минь суулаа. Энэ бүх догдлол, дарсны охитой хамжин эргэж ядаж байсан толгойг минь дүйрүүлэн, мансууруулахад түүний уруул амьсгал шүргэм ойрхон. Холдох гэтэл үл үзэгдэх шижмээр хүлэгдчихсэн юм шиг, далдын нэгэн утас намайг түүнлүү ойртуулсаар. Анхилам бөгөөд зөөлөн тэр уруулд нэгэнт шүргэсэн хойноо надад буцах зам гэж үгүй боллоо. Түүний мэдрэмтгий ялдам уруул, эвсэг бүжих хэл нь бүхнийг умартуулж, нэг мэдэхэд хүзүүгээр нь тэврэн ухаангүй мэт үнсэлцэж, тэр намайг хүчирхэг гартаа өргөн өргөн том орон дээр зөөлөн тавилаа.

"За манайх гэж нэг ийм л айл даа. Дүү маань өнөөдөр эхнэр хүүхэдтэйгээ ирчихсэн байгаа шүү. Тухгүй байвал уучлаарай" гэж шивнэх дуу, түлхүүрийн тор хийх чимээтэй намайг бодол төсөөллийн жингүйдлээс бодит ертөнцөд буулган авчирлаа. "Юун дарс, юун үнсэлт" гэж өөрийгөө шоолох зуур чимээ гаргахгүйг хэрэндээ хичээн гутлаа тайлах гэж оролдовч бүдэг гэрэлд ямар нэг зүйл таг хийтэл мөргөөд, бас нэг юм тор хийтэл унагааж орхив. Зөөлөн бамбагар хивсэн дээгүүр намайг зүглүүлэн хөтлөх түүний араас даган гэтэх маягтай алхсаар өрөөнд нь орсон хойноо сая амьсгаа авлаа. Нээрээ л миний төсөөлсөн шиг тавилга гэх юмгүй мөртлөө цэвэрхэн сайхан өрөө байна. Бүр түүнийг угаалгын өрөөнд орсон хойно үзэхэд ширээ, номын тавиурт нь ямар ч тоос байсангүй.

  • - Маргааш ажилдаа явах хүртэл бид хоёрт зургаан цаг үлдсэн байна. Би усанд орлоо, чи орох уу? гээд надруу харахад нь, миний зүрх дахиад л түгшин цохилж, "За тээр. Хамт орох уу гэж байгаа юм байх даа. Зургаан цаг үлдсэн юм чинь тэр хүртэл...гэсэн үг үү? Одоо яанаа? Ингэх гээд байсан юм" гэж бодон юу гэхээ мэдэхгүй эргүүтэж байтал,
  • - Ихэнх нь хүмүүс өглөө ордог л доо. Гэхдээ би заримдаа орой нь орчихоод унтчихдаг юм. Тэгээд чамайг оръё гэвэл миний өмнө орох уу л гэж. Санаа зоволтгүй, би угаагаад цэвэрлэчихсэн. Одоо эртхэн амрахгүй бол маргааш ажил дээрээ үүрэглэнэ шүү гээд гэмгүйхэн инээмсэглэлээ.
  • - Би юу? Би зүгээрээ, чи ор ор.
  • - За тэгвэл би орлоо шүү. Наад шүүгээнээсээ пудволк ч юм уу, угаасан хувцаснаас өөртөө таарах юм байвал өмсөж болно шүү. Хэрэв сэжиглэхгүй л бол.

Хувцсаа тайлна гэхээр сонин санагдах би "За" гэсээр толгой дохин үлдэв. Хувцасны шүүгээг нь нээтэл бүх хувцас нь нямбайлан өрөгдөж, дэндүү ч гэмээр эмх цэгцтэй байх нь заримдаа залхууран хамаг юмаа чихэж орхидог би ичиж аймаар санагдана. Тэр дундаас алийг нь сонгож өмсөхөө ч мэдсэнгүй буцаагаад л хаачихлаа. Удсан ч гүй тэр нойтон үсээ арчсаар, доогуураа алчуур ороосон төдий өөр хувцас гэх юмгүй өрөөнд ороод ирэх нь тэр. Түүний ширхэг ч илүүдэл өөхгүй ханхар цээж, гэдэс, зангирах гарын булчин, цэвэрхэн арьсыг нь хараад миний амьсгаа түргэсэх шиг болов. Ийм цээжийг тэврээд хэвтэх бүсгүй азтайяа гэж шүлэнгэтэн харахыг минь мэдсэн юм шиг тэр инээмсэглэсэн хэвээр, өөртөө итгэлтэй гэгч нь надруу ширтэхэд би мангар юм шиг өөрийн мэдэлгүй маасайн инээснээ одоо бодоход хүртэл ичдэг юм.

"За би хувцсаа солилоо шүү" гэснээ хүүе гэхийн завдалгүй биеийг нь халхлах цорын ганц зүйл байсан алчуураа тайлан, орлуугаа шидчихлээ. Энэ хооронд харцаа буруулах байтугай нүдээ ч цавчиж амжаагүй би амаа ангайсан чигтээ хөшиж орхив. Хэзээ хамгийн сүүлд эр хүнийг эхээс төрсөн биеэр нь харснаа мартаж орхиж. Эртний грекийн олимпийн тамирчид шиг булчин шөрмөс нь ялгарсан өв тэгш бие, хамгийн их анхаарал татсан нь түүний тэр товгор өгзөг. Цаашаа биш наашаа хараад зогсож байсан ч болоосой. Бурхан минь. Ёстой л бурхны нэрийг дуудахгүй байхын аргагүй сайхан бие бялдар. Харин би түүнд дуулдахаар чанга хэлснээ яаж мэдэх билээ.

  • - Яагаад уулга алдав гэж энэхэн зуур хувцаслаж амжсан тэр асуулаа.
  • - Үгүй ээ, яагаа ч гүй.

Хаалгаар орж ирэхээс өмнө миний төсөөлсөнтэй төстэй зүйл огт болсонгүй. Тэр намайг орон дээрээ унтуулахаар болж, өөрөө газраар ор засан хэвтээд өглөө. Харанхуйд түүний жигдхэн амьсгалахаас өөр чимээгүй. Харин миний сэтгэл догдлон эргэн хөрвөөж, харанхуй болов уу үгүй юу нөмрөөд авдаг нойр холын холд хулжин оджээ.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ РЕКЛАМУУД ДЭЭР ДАРНА УУ БАЯРЛАЛАА.


Англал: Уран зохиол | Үзсэн: 1268 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]