Баасан, 2024-03-29, 7:48 AM
Тавтай морил Гийчин | Бүртгүүлэх | Нэвтрэх

ODKONO



Үндсэн цэс

Ангилал
Монгол дуу [24]
Гадаад дуу [28]
Уран зохиол [11]
Монгол кино [67]
Ханын цаас [12]
Мэдээ [9]
Техник технологи [5]
Авто [4]
Тоглоом [11]
Урлаг Спорт [12]
Програм [32]
Бусад [11]
Гадаад кино [186]
Online ном [2]
Түүх [11]
Эрүүл мэнд [11]
Нэвтрүүлэг [76]
Зөвлөгөө [6]
Таны мэдлэгт [30]
Гайхмаараа [18]
Монгол уламжлал [3]
Алдартай хүмүүс [21]
Загварын ертөнц [11]
Шоу бизнес [11]
+18 [28]
Анхаар зөвхөн насанд хүрэгчдэд
Хорвоогийн сонин хачин [10]
Элдэв зураг [7]
Гай гамшиг осол сүйрэл [7]
Aмьтад [2]
Алан хядах үйл ажиллагаа, зэр зэвсэг [12]
Байшин барилга [3]
Эдийн засаг [0]
Мэдээ [3]
Статистик

Online байгаа 1
Гийчин 1
Хэрэглэгч 0
Хайлт хийх
Цаг тоолол
«  12-р сар 2009  »
НяДаМяЛхаПүрБаБя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Нэвтрэх

Архив

CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

Монголын шилдэг ТОП вэб сайтууд.

Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn

free hit counter

visitors by country counter

Улаанбаатарт
Эхлэл » 2009 » 12-р сар » 8 » 13 дахь болзоо
10:44 PM
13 дахь болзоо
13 дахь болзоо
Өглөөг ажлын ширээний өмнө угтаж, үдшийг зурагтын суваг утга учиргүй солих буюу аль нэг олон ангит кино үзэж нулимсаа дуслуулан өнгөрүүлдэг миний амьдрал. Гэрээс гарах бүртээ ямар хувцас өмсөхөө сонгож ядан, санаандаа нийцтэл хувцасласан өдрөө гудамжаар гунхаж, харчуудын сонжин шохоорхсон харцанд ээрэгдэх дуртай өөдрөг бүсгүй. Амсхийх завгүй, аяга кофе тайван уух чөлөөгүй ажлын хүнд өдрийн дараа найзуудтайгаа амаа чилтэл элдвийг чалчиж, хүүхнүүдийн хувцас хунар хийгээд гэр бүлийн амьдралын нарийн ширийнийг хүртэл хэлэлцэж урмаа сэргээх үдшүүд. Нуулгүй хэлэхэд хааяа нэг шөнө, үүрээр, эсвэл өглөө хэн нэгний үнсэлтээр үдүүлэх буюу угтуулж дараа нь дурсамжийн сэв үлдэхгүй нэргүй жаргалаар энэ амьдралаа чимэх дуртай. Товчхондоо би ийм л нэг эрх чөлөөт ганц бие эмэгтэй байлаа.

Байлаа гэсний учир нь миний энэ амьдралын хэв маяг зарим нэг хүний санааг зовоож, бүр эгдүүцлийг төрүүлснээр барахгүй үүнийг минь өөрчлөх гэж түрэмгийлэн оролдох болсноор санаагаараа савж явсан өдөр хоногууд эцэс болж, эцэг эх, найз нөхөд минь хүртэл надад нөхөр олж өгөх их аянд мордоцгоов. Өөрийгөө муухай гэж боддог, доогуур үнэлдэг бүсгүй хүн цөөн авч би өөрийгөө хэмжээнд нь, хэрээс хэтрүүлэлгүй үнэлж чаддаг нэгэн гэж боддог өөртөө итгэлтэй эмэгтэй. Үнэхээр би галбир сайтай биегүй, сэтгэл татам харцгүй, дур булаам зан аалигүй, бахдал төрүүлэм ухаан чадваргүй, хамгийн гол нь бусдыг өөртөө татах чадваргүй, олноос ялгарах зан чанар үгүй байсан бол олон эмэгтэйн мөрөөдөл болсон эрчүүд миний өмнө өвдөг сөгдөн дорой загнахгүй л байсан байх. Даанч тэдний хэн гэдгийг дэндүү хурдан нэвт харж, өчүүхэн төдий өөг ч уучлан хэлтрүүлэлгүй орхисоор би өдий хүрж, эцэст нь бусдын шахалтаар болзоонд явахад хүрэх нь энэ.

Сохор болзоо гэж найзын минь чамирхан нэрлэсэн энэ уулзалтууд үнэхээр л тэр нэрэндээ таарсан, уулзах хүнийхээ талаар дэндүү хомс төсөөлөлтэй, сониуч зан төрүүлэм байсан нь миний зөвшөөрөх нэг шалтгаан болсон юм. Анхны болзоондоо би ямар хувцастай ирэхээ удтал бодож, толины өмнө хэдэнтээ эргэлдсэний эцэст эрээ цээргүй биш авч, эм хүнийг чимэх биеийн хэсэг бүхнээ тодруулсан даруувтар гэвч ихэмсэг харагдуулах хослолыг сонгон авч, үсээ сэнсдэж янзлан байж очлоо. Хуульч мэргэжилтэй, гадны оронд зэрэг цол хамгаалаад ирсэн, эрдэм номын мөр хөөсөөр эхнэр хүүхэдтэй болж амжаагүй, гуч нэлээд гарч дөч бараг дөхөж яваа, сэхээтэн айлаас гаралтай боловсролтой залуу миний эхний болзоо байжээ. Гэрээс минь холгүй орших өндөр барилгын хамгийн дээд давхрын зоогийн газрын булангийн ширээнд суух халзан толгойтой эрээс өөр хүн тэнд байсангүй учир, түүнийг зүглэн очлоо. Хамгийн түрүүнд анзаарсан зүйл гэвэл гялаан толгой дээр нь нарны гэрэл ойн наадаж, худалч хүнд бараг нүд гялбуулах шахна. Угийн инээд муутай ч энэ удаа арай гэж биеэ барин үл ялиг хоцорсондоо уучлал гуйн дэргэд нь суулаа.

Дөч ч хүрээгүй гэж ээжийн оройжин үглэн шахамдуулж нааш ирүүлсэн нь түүний гадна төрхийг харвал лав худал гэх сэтгэгдэл эрхгүй төрүүлнэ. Дээр нь насны эрхээр махалж яваа, түүний уршгаар урагш түрж эхэлсэн гэдэс нь түүнийг амьсгаадуулж, бас ихээр хөлрүүлж, юм л бол хөлөрсөн духаа арчиж, заншил болсон бололтой толгойгоо урлагтай гэгч нь хурдхан илбэнэ. Эрчүүдийг царайгаар нь угтаж, түрийвчээр нь үддэг гэж өөрийгөө хэлэхгүй ч энэ эрийн лам хувцастай завилаад сууж буй төрх байн байн орж ирээд, сонирхлыг минь татахаас илүү инээдийг минь хүргэх нь харамсалтай.

Бидний сонирхолгүй яриа гуч орчим минут үргэлжилсэн нь надад хэдэн цагаас урт санагдаж, эвшээчихгүйн тулд хамаг хүчээ дайчилж суув. Аав нь алдартай хуульч, цагтаа том алба хашиж явсан тул мэргэжлийг нь өвлөн авах болсноосоо өгсүүлээд сурдаг байсан сургууль, үйлчлүүлж байсан дэлгүүрийн худалдагчийг ч алгасалгүй ам хамхилгүй өөрийнхөө тухай ярих нь хэдий уйтай, залхуутайг өөрөө гадарлахгүй нь аз гэмээр. Үгүй бол өрөөлийг ингэтэл залхаах өөрөөсөө лав ихэд ичих байсан биз. Ашгүй эцсийн мөчид миний утас дуугарч, эцэс төгсгөлгүй хөврөх унжралдсан ярианаас намайг аврах нь тэр. Найз бүсгүйнхээ дугаарыг хараад хэзээ ч баярлаж байгаагүйгээрээ баярлаж, өнөөх эрээс уучлал эрээд бушуухан зайлж одохыг урьтал болгов. Хөөрхий араас минь миний утасны дугаарыг асуух гэж ам ангайх мөчид би аль хэзээний арван гурван давхрын шатаар уруудаж дуусаад, хаалгаар гарч явсан билээ. Амьдралдаа хэзээ ч ийм хурдтай хэн нэгнээс зайлж байснаа санахгүй юм. Араас минь гараад ирэх вий гэж айсандаа хурдхан машиндаа суугаад, хөдөлсөн хойно сая санаа амарч, амьсгаа дарагдав.

Ихэд хүсэн хүлээгээгүй ч найдлага багагүй хүлээлгэж асан анхны болзоо минь ийнхүү бүтэл муутайхан эцэслэх нь тэр.

Анхны болзооноос хойш миний хөөрүү сэтгэл, догдлол хэвийн хэмжээнд хүртэл намжиж, дараагийн хүчинд автсан хиймэл болзоонд очих хүртэл багагүй хугацаа өнгөрлөө. Өмнө нь би зүс царайг нь хараагүй, үг сольж ч үзээгүй, юу юуг нь мэдэхгүй хүнтэй таамаг сохроор уулзаж байсан удаа огт үгүй, тэр  ч бүү хэл болзоо тогтоох хүнээ их л өндөр шалгуурт нийцүүлэн байж уулздаг байсан юмсан. Учир нь танихгүй хүнтэй уулзана гэдэг хичнээн өндөр эрсдэл агуулдаг, таалагдахгүй нэгэн байвал шууд хаяаад гарах нь эвгүй, гэвч тэвчээд байх нь хэцүү, дээр нь санал зөрөх, бүр ам мурийх тохиолдол гарлаа гэхэд энэ хүнтэй уулзана гэж сонгож ирээд, цаг заваа зарцуулсан өөртөө л гомдох хэрэг гарна шүү дээ. Даанч хувь тавилан намайг өөрийн эрхээр бүхнийг шийдэх биш, бусдын шахалтаар болзоонд явахад хүргэсэн тул нэгэнт үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, асуудлыг чадахын хэмжээнд шийдэж байхаар боллоо.

Ашгүй хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст, нэг өдөр утас минь сонгодог хөгжмийн аялгуугаар эгшиглэж, сэтгэл санаагаа нэгэнт бэлдэж амжсан би нэг гүнзгий амьсгаа аваад утсаа тосвол, ээж минь өмнөх болзоогоо ичгүүртэйгээр хаяж зугтсаныг хатуу сануулаад, энэ удаа хариуцлагатай, бас "хүмүүжилтэй" байхыг чанд захиж, цагтаа очихыг сүүлд нь чангахан хэлээд тасаллаа. Өөрийнх нь бодлоор нөхөрт гаралгүй гэрлийн хурдаар өтөлж яваа охиноо эр нөхөртэй болгох гэж санаа тавьсан ээж минь, энэ удаа тэгж сүртэйгээр сурталчилж ухуулсангүй, мэдээлэл ч өгсөнгүй, зүгээр л уулзах цаг болон газрыг, болзсон хүний нэртэй хэлээд орхичихов. Буруутан болсон би ч илүүг асууж зүрхэлсэнгүй, уцаартай байхыг нь дууных нь өнгөнөөс гадарлаад хоцролгүй очихыг амлахаас өөрийг хэлсэнгүй.

Болзооны цаг ойртох тусам урьдны явдал санаанд орж, нүдэнд үзэгдээд очихгүй бултах хүсэл тэсгэлгүй их оргилж, хүсээгүй юмаа хийх дургүй учир дотор буцалж байсан ч, би мөн л хувцсаа шилэн байж өмсөөд, яг цагтаа нэр хэлсэн уушийн газар нь очлоо. Түрүүчийн зоогийн газраас ялгаатай нь энд олон ширээтэй, ширээ болгон хүнтэй, хөнгөн хөгжим чихэнд чийртэй орилж, зөөгч нар нь ширээ хооронд гүйсэн хөгжөөнтэй газар байв. Энэ олон дундаас хэрэгтэй хүнээ олно гэдэг хоттой хониноос төлөг зүслэх мэт хэцүү байсан ч нэгэнт өөр арга замгүй тул би нүдээрээ эрэл хайгуул хийж эхэллээ. Эхлээд ширээнүүдээс ганц эрэгтэй суусныг нь олзлоод, тус бүрийг нь түргэн зуур шинжих ажилд оровоо би. Эхний хүн тавь гаруй настай, гартаа зүүсэн үнэтэй цагаа үе үе хялалзаж, бусдыг өчүүхэн өт хорхой мэт хялалзах бөгөөд насны хувьд тохирохгүй тул алгасав. Хоёр дахь нь чөлөөт хэв маягаар хувцаслаж, үснийхээ ширхэг бүрийг салган сарвайлгасан, харц нь ийш тийш үсчих залуу хөвгүүн тул мөн л орхив. Гуравдахь хүн миний анхаарлыг их татлаа.

Ганцаараа хооллож суугааг нь харахад харваас миний болзоо биш  гэдэг нь илт. Гэхдээ сахлаа сайтар хуссан хэлбэр сайтай эрүү, надад таалагддаг цайвар цэнхэр өнгийн цамцныхаа ханцуйг эвтэйхэн шамласан нь, учиргүй гялалзаж гялтганахгүй ч өрвийж сөрвийхгүй богинохон засалттай үс нь, хоолоо идэхдээ хүртэл үл алдах тэр намбалаг ихэмсэг төрх, хамгийн гол хэлбэрлэг гэж туйлгүй урууланд нь миний сэтгэл алдарч, нүд уначихаад болсонгүй. Ичихээ мартаад түүнийг шүлэнгэтэн ширтэж зогстол хэн нэгний хүнд гар мөрөн дээр минь тап хийтэл бууж, ухаанаа алдсан намайг үхтэл цочоов. Арайтай л танхим доргитол орилсонгүй эргэж харвал дунд зэргийн нуруутай, насаар надтай ойролцоо гэмээр, юу нь ч юм надад түүнийг дэндүү хээгүй нэгэн гэж шивнэх залуу танимхай янзаар ширтэн зогсоно. Гайхсандаа нүдээ бүлтийлгэвэл,

  • - Баярмөнх байнаа. 7 цагаас энд уулзана гэсэн гэж эгээ л би өөрөө ярьж болзсон мэт эрээгүй итгэлтэй өгүүлээд, өөр юм хэлэх шаардлагагүй гэж үзэв бололтой суух ширээ хайх маягтай намайг орхин цаашаа явлаа. Би ч араас нь дагаж, сонгосон ширээнд нь түүний дараа сүүлдэж суугаад, ам нээхийг нь хүлээвэл хуруугаа инчдэн зөөгчийг дуудсанаа шууд өөрийн захиалгаа өгч, надаас "юу авах вэ" хэмээн асуув.

Харваас энэ түүний орж дадсан газар байж болох хэдий ч надад огт шинэ учир би меню хүсээд жимсний шүүс захиаллаа. Тэр эрээлж цааргалах, элдэв дүр эсгэж ямбалахад дургүй гэдгээ мэдэгдээд шар айргийг ёстой "цөлнө" гэдгийг нэг үзүүлж, ам дотор хоёр нь халаад ирмэгц надад нүүр улайм утгатай, зарим нь бүр дэндүү ч гэмээр агуулгатай онигоо олныг ярьж өгөв. Энэ удаа гүйж гарах хүслээ би даанч ихээр даран тэвчиж, улиг болсон олон онигоог нь сонсоод инээхгүй юм гэхэд ядаж мушийх дүр эсгэн, нэл тамхины утаа болсон тэр газар угаартчихалгүй сууж байгаа өөрийнхөө тэсвэр тэвчээрийг дотроо гайхан магтаж байлаа.

  • - Нэг эм тахиа азарган тахианд хөөгдөж явна. "Зугтаад байвал онгон гэнэ, зогсвол дуртай гэнэ, яршиг бүдрээд уначихъя" гэж ярьснаа өөрөө амаа том ангайлган мар мар инээхэд миний агуу их тэвчээрийн хүлээс алдарч, өөрийн эрхгүй бугуйн цагруугаа нүд гүйлгэтэл,
  • - Цаг ийм эрт байхад яараагүй биз дээ? Эндээс гараад хаачих вэ гэж энгэр цээж рүү минь ихэд шуналтай харц илгээснээ, хажуугаар өнгөрөх зөөгч охины хэт богино банзалд арай ядан халхлагдах тонтгор өгзгөнд шилжүүлмэгц миний эцсийн тэсгэл алдагдаж,
  • - Би гэртээ харилаа гэж хэлээд шуудхан босов.
  • - Юу ярина вэ энэ чинь, үдэш дөнгөж эхлэж байхад гэснээ түүний саяхан маасайтал инээж байсан нүүр сархинаг мэт үрчийв.
  • - Та уучилна биз, гэвч гэрт минь яаралтай ажил гарлаа гээд дуудаж байна гэж шалтаглавал тэр нэг ч их тоохгүй янзтай,
  • - За тэгвэл ч харь даа. Гаргаж өгч харин чадахгүй нь. Би энд ахиад суунаа гэж шаралхах мэт хэлэхэд нь би уухайн тас тосон авч цүнхээ шүүрэн аваад хаалга чиглэв. Сүүлийн удаа нэг эргэн харвал тэр намайг гарахыг л хүлээж байсан мэт хамраа ухаж байхыг хараад, ийн харсандаа ихэд харамсаж гэртээ харихыг юунаас ч илүү яарлаа. Удаах болзооноос ухаан зулаггүй зугтаагаагүй учир нэг дэвшил гарсан гэж өөрийгөө үнэлснээс бус сэтгэлдээ хүсэн хүлээж, санааны мухарт горилж байсан хүсэмжит нэгэн бас л биш байжээ. Гэвч анхны болзоо шиг урам ихэд хугарсангүй, учир нь тэр залуугийн дэмий яриаг сонссон дүр эсгэж суухад миний харц нэг л хүн дээр тусаж байсан билээ.

ТА БҮХЭН МИНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭН ДООРХ
Англал: Уран зохиол | Үзсэн: 1227 | Нэмсэн: saakpenny | Үнэлгээ: 5.0/2
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгүүлсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх эрхтэй.
[ Registration | Login ]